ӨӨРИЙН СОНИРХСОН МЭРГЭЖЛЭЭ СОНГОН СУРАЛЦАЖ ЧАДАХГҮЙ БОЛ
- Цаг хугацааны хохирол амсан 4 жилийг идэвхгүй өнгөрөөх болно
- Мөнгөө үр ашиггүй үрэх болно
- Ажлын идэвхи сул байх болно
- Тушаал дэвших боломж бүрдэхгүй
- Цалингийн төлөө ажлаас ажил дамжина
- Өөртөө итгэх итгэлгүй болно
ӨӨРИЙН СОНИРХСОН МЭРГЭЖЛЭЭ СОНГОН СУРАЛЦАЖ ЧАДВАЛ
- Өөрийгөө байнга хөгжүүлэх болно
- Цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлттэй байна
- Ажлын бүтээмж нэмэгдэж, амжилтууд бий болно
- Өөртөө итгэлтэй, аз жаргалтай сэтгэл хангалуун амьдарна
- Санхүүгийн боломж бодит өсөлтүүд бий болно
ЗӨВЛӨМЖ
Суралцагч таны сонгосон мэргэжил тань таны амьдралдаа хийх хамгийн чухал шийдвэрүүдийн нэг байх болно.
Та өөрийн хүсэж буй мэргэжлээ сонгохдоо дараах үе шатыг мөрдлөг болгоорой.
- Тухайн мэргэжилд хүсэл сонирхолтой эсэх;
- Авьяас чадвар тань тохирох эсэх;
- Ажлын байр, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй мэргэжил эсэх;
- Монгол улсад ирээдүйд хэрэгцээтэй чухал мэргэжил болох;
Иймд та авьяас, оюун ухаан болон ур чадвараа бүрэн зориулж, зохих хэмжээнд үнэлүүлж чадах, санхүүгийн хувьд амьдралын баталгаа болж чадах салбарын мэргэжлийг сонгох хэрэгтэйг зөвлөж байна.